Сүүлийн нүдний мэс засал
Дахин хагалгаа шаардалгүй,ганцхан удаагаартөгс, хүссэн нүдийг бүтээнэ
Нүдний давтан мэс засал гэж юу вэ?
Нүдний давтан мэс засал нь өмнөх нүдний мэс заслын дараа үүссэн тэгш бус байдал, шугам суларсан байдал, хэт зассан шугам, наалдац, сорвижилт, унжилт, үйл ажиллагааны зовиур зэрэг асуудлуудыг анатомийн үндсэн дээр дахин засч, байгалийн нүдний хэлбэр болон тогтвортой бүтцийг сэргээх мэс засал юм. Анхны мэс заслын нөлөөгөөр арьс · өөх · булчин · ширхэглэг эдийн бүтэц өөрчлөгдсөн байх магадлалтай тул ердийн нүдний мэс заслаас хамаагүй илүү нарийн оношилгоо, өндөр түвшний төлөвлөлт шаарддаг. WOOA нь нүдний анатомийн давхаргуудыг нарийвчлан шинжилж, хувь хүний нүдний хэлбэр · арьсны зузаан · сорвижилт · булчингийн байдлыг үндэслэн хэтрүүлэлгүй, байгалийн бөгөөд тод нүдний шугамыг зорин дахин төлөвлөлт хийдэг.
Мэргэжлийн эмчийн тайлбарласан нүдний давтан мэс засал
Нүдний давтан мэс засал нь ихэнх тохиолдолд анхны мэс заслаас илүү олон шийдвэр, үнэлгээ шаарддаг. Нэгэнт зүсэлт, эдгэрэлтийн процессыг туулсан нүдэнд сорвижилт үүссэн, эсвэл өөх ба булчингийн тархалт жигд бус үлдсэн байх нь элбэг. Тиймээс гаднаас нь харахад адилхан “сулласан давхраа” эсвэл “тэгш бус байдал” мэт санагдсан ч шалтгаан нь хүн бүрт огт өөр байдаг. Давтан мэс засалд хамгийн чухал зүйл бол одоогийн нүдний байдлыг зөв уншиж ойлгох явдал юм. Яагаад шугам тогтворгүй болсон бэ, ямар эд татаж байна вэ, нүдээ нээх хүч болон арьсны нөөц хэр зэрэг үлдсэн бэ гэдгийг хамтад нь үнэлэхгүй бол мэс заслын дараа ижил асуудал дахин давтагдах эрсдэлтэй.
Туршлагаас харахад давтан мэс засалд хэр их өөрчилсөн бэ гэдгээс илүү хэр тогтвортой цэгцэлж чадсан бэ гэдэг нь илүү чухал. Эдүүдийн зөвшөөрөх хүрээнд шугамыг төлөвлөх ёстой бөгөөд ингэснээр л цаг хугацаа өнгөрөхөд нуран унахгүй үр дүнд хүрдэг.
Нүдний давтан мэс засал нь ихэнх тохиолдолд анхны мэс заслаас илүү олон шийдвэр, үнэлгээ шаарддаг. Нэгэнт зүсэлт, эдгэрэлтийн процессыг туулсан нүдэнд сорвижилт үүссэн, эсвэл өөх ба булчингийн тархалт жигд бус үлдсэн байх нь элбэг. Тиймээс гаднаас нь харахад адилхан “сулласан давхраа” эсвэл “тэгш бус байдал” мэт санагдсан ч шалтгаан нь хүн бүрт огт өөр байдаг. Давтан мэс засалд хамгийн чухал зүйл бол одоогийн нүдний байдлыг зөв уншиж ойлгох явдал юм. Яагаад шугам тогтворгүй болсон бэ, ямар эд татаж байна вэ, нүдээ нээх хүч болон арьсны нөөц хэр зэрэг үлдсэн бэ гэдгийг хамтад нь үнэлэхгүй бол мэс заслын дараа ижил асуудал дахин давтагдах эрсдэлтэй. Туршлагаас харахад давтан мэс засалд хэр их өөрчилсөн бэ гэдгээс илүү хэр тогтвортой цэгцэлж чадсан бэ гэдэг нь илүү чухал. Эдүүдийн зөвшөөрөх хүрээнд шугамыг төлөвлөх ёстой бөгөөд ингэснээр л цаг хугацаа өнгөрөхөд нуран унахгүй үр дүнд хүрдэг.
Анх хүсэж байсан нүдний хэлбэрээр
Дахин мэс засал хийлгэх хэрэгтэй болох вий гэж санаа зовох шаардлагагүй, өөр аргагүй болоод сонгосон нүдний хэлбэр биш анх хүсэж байсан төгс нүдний хэлбэрийг дахин сэргээж, үзэсгэлэнтэй, зохицсон нүдийг бүтээдэг.
Нүдний тав тухгүй байдлыг хүртэл сайжруулна
Зүгээр гоо сайхны засвар хийхээс гадна өвчтөний үйл ажиллагааны хүндрэлүүдийг хамтдаа шийддэг. Хавдар, сөрөг нөлөө, үрэвсэл зэрэг нүдний тав тухыг алдагдуулдаг бүх шалтгааныг арилгаж, тав тухтай, эрүүл нүдийг эргэн сэргээдэг.
Дахин хагалгаагүй сэтгэл ханамжтай үр дүн
Ижил төрлийн мэс засал ч олон янзаар хийгддэг. Шалтгаан, одоогийн байдлыг нарийн үнэлж, мэс заслын төлөвлөгөөг гарган, хоёр дах, гурван дах дахин мэс засал хийх шаардлагагүй байхаар сэтгэл ханамжтай үр дүнг амлаж байна.
✓ Төрөлхийн биш давхраатай болохоор санаа зовж байгаа хүн
✓ Мэс засал хийсний дараа хоёр талын давхраа хэмжээ өөрчлөгдсөн хүн
✓ Задгай давхраа чангалах эсвэл дотор талаас эхэлсэн давхрааг гаднаас эхэлсэн болгож засхыг хүсэж байгаа хүмүүс
✓ Давхрааны булчин суларч давхраа нь гарсан хүмүүс
✓ Өмнөх давхрааны сорвио арилгахыг хүсэж байгаа хүмүүс
1. Нүдний давтан мэс заслыг хэзээ хийлгэж болох вэ?
Ерөнхийдөө анхны мэс заслын дараа хамгийн багадаа 3–6 сар, эдийн гэмтэл ихтэй тохиолдолд 6 сараас дээш хугацаа хүлээх нь аюулгүй. Сорвижилт, хаван, эдийн зузаан тогтворжсон үед хийсэн тохиолдолд урьдчилан таамаглах боломжтой үр дүн гардаг.
2. Ямар үед нүдний давтан мэс засал шаардлагатай вэ?
Шугам суларсан, хэт том шугам, хоёр нүдний тэгш бус байдал, давхрааны сорвижилт, наалдац, нүдээ нээх хүч сулрах, нүд унжих зэрэг анхны мэс заслын дараах гоо зүйн болон үйл ажиллагааны асуудал гарсан үед давтан мэс заслыг авч үздэг.
3. Давтан мэс засал анхныхаасаа илүү хэцүү юу?
Тийм. Өмнөх зүсэлтээс үүдэлтэй наалдац, сорвижилт, эдийн зузааны өөрчлөлт байдаг тул анхны мэс заслаас илүү нарийн салгалтын техник, туршлага шаарддаг.
4. Давтан мэс заслын дараах эдгэрэх хугацаа хэр вэ?
Суурь хаван — 5–7 хоног, Байгалийн хэлбэр — 2–4 долоо хоног, Эцсийн үр дүн тогтворжих — 3–6 сар
5. Давтан мэс заслын дараа ч шугам дахин суларч болох уу?
Эдийн байдал, булчингийн хүч, арьсны уян хатан чанар, амьдралын хэвшлээс шалтгаалан ялгаатай байж болно. WOOA-д шугам амархан сулархаас сэргийлж булчингийн хальс · өөх · арьсны давхаргын тэнцвэрийг харгалзсан бүтцийн тогтвортой бэхэлгээний аргачлалаар мэс заслыг хийдэг.
Мэс заслын өмнө хэрэглэж буй эмийг зогсоох
Мэс засалаас хойш 1сар
Мэс заслын өмнө 8цагын өмнөөс
Мэс заслын дараах 2 долоо хоногоос эхлэн зөөлөн алхах боломжтой.
(Мэс заслын дараах 1 сар хүртэл болгоомжтой байх шаардлагатай.)
Мэс заслын дараах 1 сарын дараанаас зүүх боломжтой.
1. Өдөр тутам ууж хэрэглэдэг эм байгаа бол зөвлөгөөний үеэр заавал эмчид мэдэгдэнэ үү.
2. Мэс заслын өдөр металл гоёл чимэглэл зүүхийг хориглоно, мөн гар, хөлийн маникюрийг арилгасан байх шаардлагатай.
3. Мэс заслын дараа зүсэлттэй хэсэгт биеийн тос түрхэх, мөн суганы үс авах, үсгүйжүүлэх зэрэг үйлдлээс зайлсхийх хэрэгтэй.
4. Мэс заслын дараах 3 долоо хоногийн турш хиймэл хөмсөг, контакт линз зүүх, мөн нүдэнд цочрол өгөх аливаа үйлдлээс зайлсхийх шаардлагатай.
Мэс заслын дараах явцын хяналт маш чухал тул тогтоосон хуваарийн дагуу заавал эмнэлэгт ирж үзүүлнэ үү
Мэс заслын дараа 3-6 дахь сараас сэтгэлд нийцхүйц эцсийн үр дүн гарна.
Мэс заслын хэсэгт ямар нэгэн ердийн бус өөрчлөлт
илэрвэл утсаар холбогдох эсвэл эмнэлэгт ирж үзүүлээрэй
1. Мэс заслын дараах ойролцоогоор 1 долоо хоногийн турш дээд биеэ өндөрлөж хэвтэх хэрэгтэй.
2. Мэс заслын дараах эхний 2 долоо хоногт нарны (хар) шил зүүх нь нүдэнд илүү тухтай бөгөөд контакт линзийг мэс заслын дараах 3 долоо хоногоос эхлэн хэрэглэж болно.
3. Мэс заслын дараах эхний 2 өдөр хүйтэн жин тавьж хаванг багасгана. 3 дахь өдрөөс эхлэн халуун жин тавьж булчингийн нөхөн сэргээлт хийснээр нүдний хаванг зохицуулахад тустай.
4. Мэс заслын дараах 2–10 хоногийн хооронд оёдлын утсыг авна. Зүсэлттэй хэсгийн оёдлыг 7 хоног өнгөрсний дараа авах боломжтой.
5. Хэт ачаалалтай дасгал нь сөрөг нөлөөтэй байж болзошгүй тул мэс заслын дараах 2–3 долоо хоногийн дараанаас хөнгөн дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.
6. Мэс заслын дараах 24 цагийн дотор нүд хүчтэй өвдөх, хараа өөрчлөгдөх, эсвэл гэнэт ихээр хавагнах шинж илэрвэл утсаар зөвлөгөө авах эсвэл яаралтай эмнэлэгт ирж үзүүлнэ үү.
⚠ Мэс заслын дараах арчилгааг хайхрамжгүй хийвэл цус алдалт, халдвар, үрэвсэл зэрэг хүндрэл үүсэх эрсдэлтэй. Анхаарах зүйлсийг заавал сайтар уншиж, мөрдөнө үү.
Өмнөх давхрааг гаргаад шинээр нүдний булчин чангалангаа нүдний хэлбэр хэмжээг тааруулаад давхрааг оёно.
Сорвийн шалтгааныг засаж, сорвийг арилгасны дараа шинэ давхрааны шугамыг үүсгэнэ.
Нэг нүдний давхрааг салгаад нөгөө талын нүдтэй тааруулаад шинэ давхрааг оёно.
Өмнөх давхрааны сорвийг арилгаад хоёр нүдийг таруулаад шинээр давхраа оёно.
Сорви болон булчингийн эдийг хамтдаа арилгасны дараа төрөлхийн мэт давхрааг шинээр үүсгэнэ
Давхрааны давтан мэс засал болон нүдний булчин чангалах мэс засалтай хамт хийн том цоглог нүдийг бүтээж өгнө.
WOOA-ийн аюулгүй нүдний мэс засал
Орлон мэс засал 0% Хариуцлагатай мэс засал
Мэдээ алдуулалтын мэргэжлийн эмч& нарийн арчилгаа
Их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын систем
Нэг удаагийн мэс заслын хэрэгсэл ба ариутгал халдваргүйжүүлэлт
Давтагдашгүй, мэс заслын өмнөх нарийвчилсан төлөвлөгөө
Нүдний гоо сайхны мэс засалд мэргэшсэн эмчийн нарийн дизайн ба мэс засал
1:1 мэргэшсэн нүдний мэс заслын дараах арчилгаа
Нүүрний хэлбэртэй төгс зохицсон нүдний хэлбэр
Зүслэг, хөхрөлт, хавдар, сорвийг хамгийн бага байлгах
✓ Нүдний жинхэнэ нөхцөл болон нүүрний ерөнхий төрхийг нарийвчилж шинжилнэ
✓ Хамгийн тохиромжтой мэс заслын аргыг сонгоно
✓ Хэрэгцээ шаардлагад нийцсэн хосолсон мэс засал (нүүрний өөх авах, зовхины арьс тохируулах гэх мэт)
✓ Хамгийн сүүлийн үеийн аргачлалаар хамгийн бага зүслэг
✓ Хөхрөлт, хавдар, сорвийг багасгах
✓ Байгалийн мэт атлаа гайхалтай өөрчлөлттэй үр дүн
✓ Мэргэжлийн нүдний мэс заслын тусгай баг
✓ Мэс заслыг зөвхөн нүдний мэс заслын мэргэжлийн эмчийн баг хийдэг
✓ 100% гоо сайхны мэс засалч эмч шууд гүйцэтгэдэг
Хаяг
Sinnonhyeon station(9-р шугам) 3-р гарц, HM building (Ганнам дүүрэг)
Гоо сайхны эмнэлэг
Да-Пүр Баасан Бям Ням гаригт амарна
10:00(AM) – 07:00(PM)
10:00(AM) – 08:30(PM)
10:00(AM) – 05:00(PM)
Арьсны эмнэлэ
Мя-Пүрэв Даваа, Баасан
Бямба, Ням
CONTACT US
Заавал мөрдөнө үү.
Заавал уншаарай.
илэрвэл утсаар холбогдох эсвэл эмнэлэгт ирж үзүүлээрэй.
1. Мэс заслын дараах ойролцоогоор 1 долоо хоногийн турш дээд биеэ өндөрлөж унтах хэрэгтэй.
2. Мэс заслын дараах эхний 2 долоо хоногт нарны шил зүүх нь нүдэнд илүү тухтай. Контакт линзийг мэс заслын дараах 3 долоо хоногоос эхлэн хэрэглэж болно.
3. Мэс заслын дараах эхний 2 өдөр хүйтэн жин тавьж хаван бууруулна. 3 дахь өдрөөс эхлэн дулаан жин тавьж булчингийн нөхөн сэргэлт, хавангийн менежментийг хийнэ.
4. Мэс заслын дараах 2–10 хоногийн хооронд оёдлыг авна. Зүсэлттэй тохиолдолд 7 хоног өнгөрсний дараа оёдол авах боломжтой.
5. Хэт ачаалалтай дасгал нь сөрөг нөлөөтэй байж болзошгүй тул 2–3 долоо хоногийн дараанаас хөнгөн дасгалыг эхлүүлэхийг зөвлөж байна.
6. Мэс заслын дараах 24 цагийн дотор нүд хүчтэй өвдөх, хараа өөрчлөгдөх, эсвэл гэнэт ихээр хавдах шинж илэрвэл утсаар холбогдох эсвэл эмнэлэгт ирж үзүүлнэ үү.
1:1
мэргэшсэн нүдний мэс заслын дараах арчилгаа
Да-Пүрэв
Баасан
Бямба
Ням гаригт амарна
AM 10:00 – PM 07:00
AM 10:00 – PM 08:30
AM 10:00 – PM 05:00
Мя-Пүрэв
Даваа, Баасан